Зүрхний цохилт
Энэхүү блог нь галзуу, солиотой, мэдрэл муутай хүний өдрийн тэмдэглэл болно
Sunday, 24 June 2012
Удахгүй амралт эхэллээдээ
За өнөөдөр бүтэн сайны орой. 5хоноод хичээл амарлаа.Ай бас арай л орой амарч байнашүү. Бусад сургуулиуд амраад аль хэдийн 14нтр хоноцон байхад манайх байдгүйээ. Яг 7сард амрах нь бээшд. За одоо 2хон бие даалт бичээд хураалгавал ч амарчкаал байнадаа. Гэхдээ тэрийг нь бичих үнээрийн хэцүү юмөө. Уг нь тэрийгээ хийх гээд компьютерыхаа өмнө сууж байгаа ухаантай юм байгаан. Тэгснээ хаа хамаагүй саят нтр ухаж фээсбүүкдсэншигээ суужийдаг наацан ёоо. Хичээл яаж хийдэг болноо энэ байдлаараа.Ер нь би энэ байдлаараа энэ сургуулийг төгсөж чадах ч юмуу гүй ч юмуу нтр гэж мэгээд мангар гутранги тэ хаха. Ёооё яджаахад энэ халууныгээ үзэн ядагдах хэмжээнд хүрлээ.Амьсгалж болку байнашд гайтайн. Тэхээр чинь би яаж хичээл хийхийн гэж мэгээд мангар өөрийгөө өмөөрөөд наачкуу юу хаха
Wednesday, 23 May 2012
Хов хоосон
Ганцаараа өрөөндөө
Юу ч бодогдохгүй
Юу ч хүсэхгүй
Цэв хүйтэн
Мөс шиг хүйтэн сэтгэл
Айж байна
Өрөвдөж байна
Түүнийг
Бас өөрөө өөрийгөө
Өнгөрсөн
Бүх юм өнгөрсөн
Бүгд хумхын тоос болон замхарсан
Ямарч сэтгэл хөдлөл байхгүй
Нэг тийм хоосон хөндий...
Юу ч бодогдохгүй
Юу ч хүсэхгүй
Цэв хүйтэн
Мөс шиг хүйтэн сэтгэл
Айж байна
Өрөвдөж байна
Түүнийг
Бас өөрөө өөрийгөө
Өнгөрсөн
Бүх юм өнгөрсөн
Бүгд хумхын тоос болон замхарсан
Ямарч сэтгэл хөдлөл байхгүй
Нэг тийм хоосон хөндий...
Нээх сонин өдөр
Wednesday, 28 March 2012
Юу ч юм
За би гэдэг хүн чинь яг яацарцнаа сайн мэдкү байна шүү.Сэтгэл нэг л хоосон оргиод байх шиг ..гэснээс энэ дууг надаа ФБийн чатаар нэг залуу өгчийна. Хэнчийн лай лай. Ямар ч танилцах хүсэл төркүйн. Хүн амьтанд дуу шуу явуулж танилцдаг үе өнгөрчөөд байна ай.Сонин юм бэ яасан. Гэхдээ энийг сонссон чинь нэг л сайхан байнашүү. Энэ нээрээ үнэхээр тасархай дуу юмаа
Wednesday, 14 March 2012
Цаг хугацаа чи намайг хүлээчээчдээ
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ танихгүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч
Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хүний тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа нтр гээд Отгоогийн дуу байнашд цаана чинь. Нээрээ цаг хугацаа ямар аймэр хурдан өнгөрчийнаа. Гүйгээл байна гүйгээл байна ажил нь ч амжихгүй.Хийгээл байна хийгээл байна өдөр шөнөгүй суугаал хийгээд байна.Хичээлээ ч барку. Нээрээ энэ харийн хэлээр хичээл хийнэ гэдэг чинь хэн хүний бараад байдаг ажил биш бололтой. Энэ байдлаараа удахгүй сунаад унах байхоо. Гэхдээ л нэгэнт хийнэ сурна чадна гээд ам гараад ирцэн хүнд чинь хийхээс өөр арга байдгүйн байлээ. Ар гэрээ бодсон ч ахуй амьдрал ирээдүйгээ бодсон ч тэр ооооооё .Заза би ерөөсөө эрт унтлаа. Өнөөдөр 3дахь өдөр гэдэг чинь яг 6хоног нойр дутуу шөрмөс байнгийн татаастай явжаагаан байна.Нээрээ бас л хэцүү байнашдээ энэ амьдрал чинь.Одоо яаая гэхэв баян айлын эрх танхи охин болж төрөөгүйгээс хойш шөрмөсөө татуулаал гүйгээл, уйлаал,дуулаал явжаахаас хаха
Thursday, 8 March 2012
Гоё клип үзэж сэтгэлээ сэргээцгээе
Tuesday, 6 March 2012
Миний мөрөөдлийн Франц
Subscribe to:
Comments (Atom)