Wednesday, 14 March 2012

Цаг хугацаа чи намайг хүлээчээчдээ

   Цаг хугацаа аажмаар, заримдаа хурдан өнгөрнө
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
   Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ танихгүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч
Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хүний тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа нтр гээд Отгоогийн дуу байнашд цаана чинь. Нээрээ цаг хугацаа ямар аймэр хурдан өнгөрчийнаа. Гүйгээл байна гүйгээл байна ажил нь ч амжихгүй.Хийгээл байна хийгээл байна өдөр шөнөгүй суугаал хийгээд байна.Хичээлээ ч барку. Нээрээ энэ харийн хэлээр хичээл хийнэ гэдэг чинь хэн хүний бараад байдаг ажил биш бололтой. Энэ байдлаараа удахгүй сунаад унах байхоо. Гэхдээ л нэгэнт хийнэ сурна чадна гээд ам гараад ирцэн хүнд чинь хийхээс өөр арга байдгүйн байлээ. Ар гэрээ бодсон ч ахуй амьдрал ирээдүйгээ бодсон ч тэр ооооооё .Заза би ерөөсөө эрт унтлаа. Өнөөдөр 3дахь өдөр гэдэг чинь яг 6хоног нойр дутуу шөрмөс байнгийн татаастай явжаагаан байна.Нээрээ бас л хэцүү байнашдээ энэ амьдрал чинь.Одоо яаая гэхэв баян айлын эрх танхи охин болж төрөөгүйгээс хойш шөрмөсөө татуулаал гүйгээл, уйлаал,дуулаал явжаахаас хаха

2 comments:

  1. heheheh 6 honog noirgu bas l zaluu bn aa giselle n heheh :D
    bi ogloo 7d bosson chin l noir hured uheh ged bn aa
    hichel n ehleed odoo buur zavguu hun boljee bolj

    ReplyDelete
  2. tehhh bur aimer erchimtei amidarch bnashd.anh udaa iim achaalaltai amidarch uzej bna hehe

    ReplyDelete