Tuesday, 6 March 2012

Хос хунгийн дууль

Өнөөдөр 2012.03.06ны өдөр. Хамгаас биширдэг ганц монгол хамтлагын минь тоглолт. Үзэхийг үнэхээр их хүссэн боловч даанч чадахгүй шүүдээ би гэдэг хүн чинь. Никитон миний хувьд үнэхээр дахин давтагдашгүй хамтлаг шиг санагддагшүү. Өөр ямар ч монгол хамтлаг Никитон шиг Батчулуун шиг миний сэтгэлийг ингэж ихээр хөдөлгөхгүй байх. Тэгээд хамгийн дуртай, хэзээ ч уйдаж байгаагүй ганц дууг блогтоо оруулая. Бага байхдаа нээх тоож сонсдоггүй байсан ч  ухаан суугаад хайр майр гэдгийг мэдэрч үзсэний дараа энэ дуунаас хагацаж салхаа болисон гэж... Үг, ая нтр бүхэлдээ гайхамшиг.. Одоо бас л энэ дуугаа сонсоод нүдэндээ нулимс цийлэгнүүлээд суужийна нтр гээд хэтрүүлээд байхгүйюу. Гэхдээ цээж нэх хүнд оргиод явчлаа шүү нээрэнгээсээ

Ижилдэн дассан хос хун нуурандаа иржээ
Их л удалгүй буун дуу хосыг хагацаажээ
Өр нь цоорсон хайр ийм зовлонг яаж тэсэхэв дээ
Өнчин хун өндрөөс хальж үхэхээр шийджээ

Үүрээр бас өөр хос хун нууранд ирж гэнэ ээ
Үхэл үзээгүй болоод жаргалтай сайхан байж гэнэ ээ
Үзсэн зовлонгоо тэдэнтэй хуваалцая ч гэсэн юм уу
Өнчин хун шинэ хос дээр очоод өдөржин ярьжээ
Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаж
Шаргал наран мандахад аль эрт бүгдийг мартжээ

Ганцаар үлдсэн шинэ хун гайхаш тасраад
Гадаад их далай руугаа буцмаар санагджээ
Нисэн ниссээр өндөрт гартал сэтгэл шулуудаад
Нэгэнт өнгөрсөн амьдрал гээд унаж үхжээ
Өнгөрсөн хунг нөгөө хоёр гэнэт санаад
Таалал төгссөн газраа хэвтэхийг нь олж очоод
Хоёул уйтгарлан түүнийг нэг дурсаж гэнэ
Хоёр хагацал үзсэн нуур гээд нисэн оджээ

Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаж
Шаргал наран мандахад аль эрт бүгдийг мартжээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шинэ хос ....гээл үнэхээр гайхалтай шүүдээ

No comments:

Post a Comment