Wednesday, 28 March 2012

Юу ч юм



За би гэдэг хүн чинь яг яацарцнаа сайн мэдкү байна шүү.Сэтгэл нэг л хоосон оргиод байх шиг ..гэснээс энэ дууг надаа ФБийн чатаар нэг залуу өгчийна. Хэнчийн лай лай. Ямар ч танилцах хүсэл төркүйн. Хүн амьтанд дуу шуу явуулж танилцдаг үе өнгөрчөөд байна ай.Сонин юм бэ яасан. Гэхдээ энийг сонссон чинь нэг л сайхан байнашүү. Энэ нээрээ үнэхээр тасархай дуу юмаа

Wednesday, 14 March 2012

Цаг хугацаа чи намайг хүлээчээчдээ

   Цаг хугацаа аажмаар, заримдаа хурдан өнгөрнө
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
   Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ танихгүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч
Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хүний тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа нтр гээд Отгоогийн дуу байнашд цаана чинь. Нээрээ цаг хугацаа ямар аймэр хурдан өнгөрчийнаа. Гүйгээл байна гүйгээл байна ажил нь ч амжихгүй.Хийгээл байна хийгээл байна өдөр шөнөгүй суугаал хийгээд байна.Хичээлээ ч барку. Нээрээ энэ харийн хэлээр хичээл хийнэ гэдэг чинь хэн хүний бараад байдаг ажил биш бололтой. Энэ байдлаараа удахгүй сунаад унах байхоо. Гэхдээ л нэгэнт хийнэ сурна чадна гээд ам гараад ирцэн хүнд чинь хийхээс өөр арга байдгүйн байлээ. Ар гэрээ бодсон ч ахуй амьдрал ирээдүйгээ бодсон ч тэр ооооооё .Заза би ерөөсөө эрт унтлаа. Өнөөдөр 3дахь өдөр гэдэг чинь яг 6хоног нойр дутуу шөрмөс байнгийн татаастай явжаагаан байна.Нээрээ бас л хэцүү байнашдээ энэ амьдрал чинь.Одоо яаая гэхэв баян айлын эрх танхи охин болж төрөөгүйгээс хойш шөрмөсөө татуулаал гүйгээл, уйлаал,дуулаал явжаахаас хаха

Thursday, 8 March 2012

Гоё клип үзэж сэтгэлээ сэргээцгээе

Өө ангийн охин маань хаачичваа. Бид 2уул нь өнөөдрөөс эхлээд хичээлээ хийнэ гэж ярьсышд. Утсаар ярьмаар байдаг. Даана ч би гэж нэг эргүү дух шөнө унтжаахдаа утсаа орны аруураа унагацан. Авах гэсэн гар багтадгүй.Орны аруур гараа хийсэн багтадгүй. Урдуур нь оруулсан ч багтадгүй. Бүр сүүлдээ ороо өргөх гэж ч үзлээ дийлдгүй. Ээээш шибал өнөөдөр чинь яацарцан өдөр вэ. Яджаахад манай ангийн охин надруу залгасан бол яана. Ирж чадахгүй болцон байвал яана. Эсүүл сургуулийн үүдэнд хүлээж байя гээд мсж бичсэн байвал би яахынбэ. Шал тэнэг юм бэ. Бас нэг лай байнаа. Энэмуу ханиад нь эдгэхгүй уур хүргээд байхын. Хоолой өвдөөд, нус гоожоод, цээж хөндүүрлээд, чих битүүрээд. Би уул нь нэх өвчин тоочдог хүн бишлдээ. Гэхдээ энд ирээд аймэр өвчин тоочдог болчхийн. Аргагүйшд хоол унд нь таарку нүүр амаар юм гараад, ханиад маниад хүрээд уур хүргээд байгаам чинь өвчин тоочхоос аргагүй болжаагаам чинь. За ямар ч байсан найзыгаа хүлээнгээ сэтгэлээ сэргээхээр нэг лайтай дуу тавьчий. Лайтай хүүхнүүд. Зүгээр л тас за юу. Би хараад шууд дуралжаагаам чинь эрчүүд бол яах нь ойлгомжтой хаха гэснээс сая найзтайгаа мснжрт таараад ангийн охинлуу нөгөөхөөр чинь залгууллаа. Тэгсэн унтцан байна гэхийн. Хүнтэй цаг товлож болзчоод бас ингэж болкушд тэ. Би хүн хүлээхийг үзэн яддаг. Өөрөө ч хүн хүлээлгэх дургүй. Яс цаг барьдаг хүндээ ооооё өөрийгөө аймар магтсан хаха. Гэхдээ одоо иртэл нь би юугаа хийнээ. Жаал хөгжим сонсдымуу. Аль эсүүл ачаа бараагаа сайхан цэгцэлдэг ч юм билүү. Заза манай өрөөний сенегал охин босчиж. Тэхээр өрөөний гэрэл асаагаад юм түчигнүүлж болно гэсэн үг. Ерөөсөөл ачаагаа цэгцлий кккккккккк

Tuesday, 6 March 2012

Миний мөрөөдлийн Франц

Би ер нь Франц хэл сурхаар сэтгэл шулуудлаа. Манай өрөөний сенегал охин франц хэл мэддийн байна. Урьд нь сенегал чинь Францын колон байсан юмуудаа хайшайн. 10жилд бүх хичээл нь францаар ордог гэнээ.Сайхан юм. Франц хэл үнэхээр сонсголонтой сонсогдоод байхымаа. Одооноос нэт мэт орку хичээлээ л хийнээ. Би бүр Францаар ярьдаг болохыг үнэнээсээ мөрөөдөж байнашд. Сурнаа сурна. Хүсэл бас сонирхол байхад болышдээ тэ. Маргаашнаас өрөөнийхөө охиныг шаналганаа гоё ккккк.Бонжуур нтрийг чинь яаж ч дууддаг гэнүү. Бонжүүх бонжуух ч юмуу заза мэдкүэ миний энэ бөөрөнхий хэл орооцолдоод нэг л сайн болж өхгүй байна. Ямар ч байсан эгч нэг даль дуль хийжаагаад сурах санаа байнаа байна. Ёооооё Фраааааанц би чамд хайртай. Миний мөрөөдлийн Фрааанц....Чамруугаа удку очноо.Гэхдээ чамтайгаа хэл нэвтрэлцдэг болчоод очку бол би гэж нэг арчаагүй юм ядаж энглийш ч байхгүй хүн чамтай учраа олно гэдэг юул болдоо. Гэснээс эээээш энэмуу хараал идсэн энглишийг яааядаа байз сда сда сда л гэмээр байнашүү ёооооооё

Ганцаардаж байна Ганихарч байна

Гадаа бороо ороод байшин дээр тогтсон тоос шороо юу ч үгүй сайхан арилжээ. Гэтэл миний дотор тоос шороондоо хэтэрхий их дарагджээ. Хэзээ арилах бол... Хэн арилгах бол...
Хэтэрхий их ганцаардлыг энэ өдрүүдэд ямар ихээр мэдэрч байнаа. Хэн нэгэн намайг алхахад гараас минь хөтлөж, уйтгарлахад мөрөө дэрлүүлж, гуниглахад аргадаж, унтхад биеийг минь тэврээд дулаацуулахыг хүсэж байна. Надад чи хэрэгтэй байна. Хажууд минь чи байсан ч болоосой...Чиний байхгүйд тамхитай нөхөрлөж энэ биеэ хордуулж байна. Надад чи хэрэгтэй байна. Яг одоо... Яг одоо чамайг хажуудаа байлгахыг би хүснэ

Хос хунгийн дууль

Өнөөдөр 2012.03.06ны өдөр. Хамгаас биширдэг ганц монгол хамтлагын минь тоглолт. Үзэхийг үнэхээр их хүссэн боловч даанч чадахгүй шүүдээ би гэдэг хүн чинь. Никитон миний хувьд үнэхээр дахин давтагдашгүй хамтлаг шиг санагддагшүү. Өөр ямар ч монгол хамтлаг Никитон шиг Батчулуун шиг миний сэтгэлийг ингэж ихээр хөдөлгөхгүй байх. Тэгээд хамгийн дуртай, хэзээ ч уйдаж байгаагүй ганц дууг блогтоо оруулая. Бага байхдаа нээх тоож сонсдоггүй байсан ч  ухаан суугаад хайр майр гэдгийг мэдэрч үзсэний дараа энэ дуунаас хагацаж салхаа болисон гэж... Үг, ая нтр бүхэлдээ гайхамшиг.. Одоо бас л энэ дуугаа сонсоод нүдэндээ нулимс цийлэгнүүлээд суужийна нтр гээд хэтрүүлээд байхгүйюу. Гэхдээ цээж нэх хүнд оргиод явчлаа шүү нээрэнгээсээ

Ижилдэн дассан хос хун нуурандаа иржээ
Их л удалгүй буун дуу хосыг хагацаажээ
Өр нь цоорсон хайр ийм зовлонг яаж тэсэхэв дээ
Өнчин хун өндрөөс хальж үхэхээр шийджээ

Үүрээр бас өөр хос хун нууранд ирж гэнэ ээ
Үхэл үзээгүй болоод жаргалтай сайхан байж гэнэ ээ
Үзсэн зовлонгоо тэдэнтэй хуваалцая ч гэсэн юм уу
Өнчин хун шинэ хос дээр очоод өдөржин ярьжээ
Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаж
Шаргал наран мандахад аль эрт бүгдийг мартжээ

Ганцаар үлдсэн шинэ хун гайхаш тасраад
Гадаад их далай руугаа буцмаар санагджээ
Нисэн ниссээр өндөрт гартал сэтгэл шулуудаад
Нэгэнт өнгөрсөн амьдрал гээд унаж үхжээ
Өнгөрсөн хунг нөгөө хоёр гэнэт санаад
Таалал төгссөн газраа хэвтэхийг нь олж очоод
Хоёул уйтгарлан түүнийг нэг дурсаж гэнэ
Хоёр хагацал үзсэн нуур гээд нисэн оджээ

Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаж
Шаргал наран мандахад аль эрт бүгдийг мартжээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шинэ хос ....гээл үнэхээр гайхалтай шүүдээ

Муухай өдрүүд

Өчигдөр орсон бороо өнөөдөр ч үргэлжилжийна. Удаан борооны бараа хараагүй надад анхандаа сайхан л байлаа. Гэхдээ одоо бол үнэн уйтгарын далай байнаа. Ядаж байхад яаж ч алцганаж явжаагаад хоолойгоо өвтгөцийн бүү мэд. Хагассайнд алцганаж бүжиглээд халууцаж ирээл хүв хүйтэн ундаа залгилаад байснаас болсон байх. Үнэн гай юмаа.Аймар өвджийшд энэ чинь. Хагассайнаас хойш царай зүс ч гэж дэлбэрцэн. Нүүр мүүрээр дүүрэн юм шаваастай. Орчин солигдсоных байхаа дамь. Хүн төрхөндөө орох гэсэн бие хаа сульдаад нэг л болж өхгүү байнашд. Заза хоолой зүгээр болтол шулам төрхтэйгээ л хэд хоног тууж энэ сургуулийнхаа хэдэн охидуудыг сайхан цочооё байз хаха Одоо гарч аптекаас эм авьяаа гайтай юм. Яаж гарнаа гадаа аймэр хүйтэн байна ийтийтий. Аа тий өнөөдөр бас анхны хичээл орсын бээшд. Ингээд би дахиад оюутан болжаагаа минь энэ. Хичээл ном хийлгүй даруй жил хагас болцын байлээшд. Тэгсэн манай ангийн 2 төгсөөл шууд ийшээ ирцэн. Одоо бараг төгсөх гэж байхад би гэж нэг тэнэг амьтан дөнгөж оюутан болж байх ч гэждээ. За яахав гэхдээ эгч нь бол алзкушдээ. Нас байна толгой байна царай зүс байна нтр гээд хаа хамаагүй юм яриад элийрээд явчкуюу хаха. Гэснээс би одоо энэ фөрст гэсэн имэйл мэссэнжэр хаяг нтрээ больдымуу. Би уул нь бүх юмны фөрст байх дуртайлдаа. Гэхдээ сая хичээл дээр багш намайг эхний илтгэлийг тавь гэнээ. Одоо ингээд багш нар нь эхний илтгэлийг тавь нтр гээд баллаад байвал би хаашаа харж үхнээ. Заза аль эсүүл фөрстөөрөө ч байдымуу. Фөрст оюутан болоод төгсчих ч юм билүү хэн мэдлээ оооё хаха Бас Иммортал гэж нэг сайхан нэр байна. Энэ нэрнээсээ болоод үхэхгүй мөнх амьдраад байвал тасархай байхгүй юу ккккккккккк заза баяртай дараа эндээ орж ирж элийрий байз хаха