Яадаг юм би ганц бие бүсгүй
Би одоо 23 тэй тэгээд яадаг юм
Биеийг минь тэврэх эр хүн байхгүй тэгээд яадаг юм
Ээж ааваас өөр эрхлүүлэх хүн байхгүй
Эр хүнгүй амьдарч яваа хүн тэгээд яадаг юмбэ
Хээрийн салхи шиг би эрх дураараа
Хэний ч мэдэл биш би ганц бие бүсгүй
Гэрлүүгээ яарах сэтгэл надад байхгүй
Ганган гэсэн бүх юм надад тототголтой
Нүднь хөхөрсөн хөөрхий бүсгүйн өвдөлтийг би мэдрэхгүй
Нүдэж зодох эр хүнээс хол явдаг болохоороо
Хадмуудын хавчлага шахалтыг амсахгүй
Хайр амалсан хэн нэгний урьханд ороогүй болохоороо
Хаа явна гэж хардах хүн надад байхгүй болохоор
Хацар даган нулимас урасгах зовлон бас үгүй
Олсон мөнгөө өөртөө царцуулдаг болохоор
Олон дунд бусдаас дэгжин алхадаг би
Нэн нэгэн согтуу ирж нойр алдуулахгүй болохоор
хэнээс ч илүү тайван амардаг орон дээрээ ганцаараа
зүрх зүссэн хатуу үг хэнээс ч сонсдоггүй болохоор
зүс гундуу сэтгэл тавгүй бүсгүйчүүдээс би тэс ондоо
Цүнхийг маань барьж явах эр хүн надад байхгүй учир нь
цүнх дүүрэн зовлонгоо даахгүй эрчүүдэд бариулдаг тэднээс анги хүн
Өөрийгөө мартаж өрөөлийг тойголсон бүсгүйчүүдийн хажууд
аминдаа арчтай
анхилуун үнэртэй
дээгүүр харцтай
дэгжин бүсгүй би
Хосуудын баяраар ганцаараа байдаг ч
Гутарч биш баяс ч амьдардаг
Цог заль нь бадарсан
Цогтой ганц бие бүсгүй би
Нууц юмаа гэртэй байлгахаас айхгүй
Нуугдаж байгаад хэн нэгэн үзэхгүй болохоор
Хэнтэй ярьсанаа тайлбарлаж утасны дуудлагаа устгах хэрэггүй
Хэн нэгэн утас шалгаж ядаргаа болохгүй болохоор
Хаагуур явсанаа
Юу хийснээ
Урд хойно нь оруулж ярьх шаардлаггүй
Учир нь би гуниггүй гудиггүй ганц бие бүсгүй
Ажлаас маань хэн манайг тосохгүй
Ажиглаж харсан ч миний харцанда гуниггүй
Хэн нэгэнтэй зугаалж гадуур алхахгүй
Хэний ч өмч биш би ганц бие бүсгүй
Хэн нэгэнтэй нөхрөө хардаж шанлахгүй
Хэн нэгнээс тэдний тухай дам үг сонсож зовохгүй
Хэнгийг ч хэнээс ч харамлахгүй
Хэн ч надад хамаарахгүй
Би салхи хэзээ шуурахыг хэн ч таашгүй
Би бороо хэдийд асгарахыг хэн ч мэдэшгүй
Би зураач юу зурахыг хэн ч заахгүй
Би зохиолч дараа юу бичихийг та нар мэдэхгүй
Зохиогч: Аминмөрөн