Saturday, 25 February 2012

Хүний нутаг

Хүний эрхээр зовхоор өөрийн эрхээр жарга гэж яасан сайхан үнэн үг вэ. Би гэдэг хүн чинь яг үнэндээ цалин багатай ажил давчуухан гэрээсээ залхаад шинэ амьдрал эхлүүлэхээр хүний нутагт ирэх шийдвэрийг гаргачаад Хангүг гэдэг хогын улсад өөрийн эрхээр жаргаад суужаагаа минь энэ шүүдээ кккк  Өөрийн эрхээр жаргах ч гэждээ өөрөө өөрийгөө бэлдэж, хүний доор орохгүй гэсэндээ үзэн яддаг энэ улсдаа ирчээд толгойндоо хэдэн юм чиххээр суужаагаа минь энэшүүдээ.За тэр ч яахав. Гэхдээ энэ хангүг чинь одоо бол аягүй таалагдаад байгаашд. Урьд нь хөдөөний сургуульд хаашаа ч явж чададгүй уйтгарын хогын газар байсан болхоор энэмуу улсыг бүр үзэн яддаг болцон байсын. Харин одоо яг хотын төвд гадаадад байгаагаа үнэн мэдрээд суужийшдээ би чинь.Амьдрал сайхан байнаа. Уйдаадывал хэдэн найзууд дээрээ очоод сэтгэлээ сэргээчинэ.Энэ тэрүүгээр дэмий тэнэчинэ. Мөнгө л байвал.Хэрвээ мөнгөгүй бол ажил хийгээд мөнгөтэй болчино. Үнэн тааваараа амьдардаг наасан. Монголд бол бас л амьдрахад хэцүүшдээ. Би ирхийхээ өмнө нээрээ үнэн зовсышүү.Ажил ч байхгүй, мөнгө ч байхгүй. Гэртээ гэрийн авгай ч юмуу гэрийн үйлчлэгч ч юмуу нэг тийм юм хийгээд үнэн хаширсан. Дахиж л гэртээ тэгж суудаггүйм шүү. За тэр ч яахав хүний нутагт сайхан байгаа ч би Монголдоо хайртай шүү хүүе.   Битий намайг харийн нутагт хайр зарласан тэнэг охин нтр гээд байгаарай Удку төгсөөл буцаад харийшдээ би нтр хаха

No comments:

Post a Comment