Monday, 27 February 2012

Амьдрал зарим нэгэнд нь хэтэрхий хатуу ханддаг...

              Өнөөдөр Сөүлийн их сургуулийн эмнэлэг дээр орчуулга хийхээр болов. Би гэдэг хүн тагнайн цоорхойтой хүүхдэд орчуулга хийнэ гэж мэдэж байсан ч надад тэр хүүхэд тийм өрөвдөлтэй санагдана гэж ер төсөөлж байсангүй. Анх уулзаад дэндүү өрөвдөж билээ. Тэр үед миний харц... Миний хүйтэн харц, хэтэрхий зөөлөн бас хайраар дүүрч ирэхийг мэдэрсэн. Тэр хүүхдэд чадах бүх зүйлээрээ тусалмаар санагдсан ч надад орчуулга хийж өгхөөс өөр хийж чадах зүйл байдаггүйн байлээ. Би гэдэг хүн үнэн өрөвдөлтэй юм. Гэхдээ тэр хүүхдийн төлөө орчуулга гэх мөнгөний төлөө хөөцөлдсөн тэр л ажлыг чин сэтгэлээсээ хийлээ.
              Эргэн тойрон... Эрүү нүүрний согогтой хүүхдүүд урдуур хойгуур гүйлдэнэ. Тэд чинь юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүд шүүдээ. Солонгос үндэстнийг үзэн яддаг би энэ л үед солонгос үндэстэн болж мэндэлсэн  тэр л хүүхдүүдийг хачин ихээр өрөвдлөө. Өөрөө өөрийгөө гайхлаа. Надад нинжин сэтгэл байдын байна. Бас хүн чанар...
              Тэр хүүхдүүдийн ирээдүйг бодхоос айдас хүрмээр. Аз жаргал, найз нөхөд, хайр халамж бүгд хангалтгүй. Амьдрал тэдэнд хэтэрхий харгис ханджээ. Хөөрхий бяцхан амьтад...

1 comment: