Saturday, 25 February 2012

Аз жаргалтай байна

Та нарын хувьд аз жаргал гэж юу вэ? Миний хувьд хүссэн зүйлээ удаан хайж хүлээсний эцэст өөрийн болгох. Бүх хүссэн зүйлээ өөрийн болгож байж л санаа амардаг муу ч юмуу сайн ч юмуу нэг тийм хачин зуршилтай. Хэтэрхий амархан олдсон зүйл хэтэрхий уйтгартай ямар ч утга учиргүй ч юм шиг. Сая нэг шинэхэн танилцсан найзыхаа ачаар сар гаран хайгаад олку байсан дуугаа оллоо. Хоосон оргиод байсан сэтгэл минь нэг л дүүрээд ирэх шиг.Сайхан байна.Сэтгэл сэргэж байна.Хөөрч байна.Суудал дээрээ бүжиглэж байна.Эцэст нь аз жаргалыг мэдэрч байна.

No comments:

Post a Comment