Sunday, 24 June 2012
Удахгүй амралт эхэллээдээ
За өнөөдөр бүтэн сайны орой. 5хоноод хичээл амарлаа.Ай бас арай л орой амарч байнашүү. Бусад сургуулиуд амраад аль хэдийн 14нтр хоноцон байхад манайх байдгүйээ. Яг 7сард амрах нь бээшд. За одоо 2хон бие даалт бичээд хураалгавал ч амарчкаал байнадаа. Гэхдээ тэрийг нь бичих үнээрийн хэцүү юмөө. Уг нь тэрийгээ хийх гээд компьютерыхаа өмнө сууж байгаа ухаантай юм байгаан. Тэгснээ хаа хамаагүй саят нтр ухаж фээсбүүкдсэншигээ суужийдаг наацан ёоо. Хичээл яаж хийдэг болноо энэ байдлаараа.Ер нь би энэ байдлаараа энэ сургуулийг төгсөж чадах ч юмуу гүй ч юмуу нтр гэж мэгээд мангар гутранги тэ хаха. Ёооё яджаахад энэ халууныгээ үзэн ядагдах хэмжээнд хүрлээ.Амьсгалж болку байнашд гайтайн. Тэхээр чинь би яаж хичээл хийхийн гэж мэгээд мангар өөрийгөө өмөөрөөд наачкуу юу хаха
Wednesday, 23 May 2012
Хов хоосон
Ганцаараа өрөөндөө
Юу ч бодогдохгүй
Юу ч хүсэхгүй
Цэв хүйтэн
Мөс шиг хүйтэн сэтгэл
Айж байна
Өрөвдөж байна
Түүнийг
Бас өөрөө өөрийгөө
Өнгөрсөн
Бүх юм өнгөрсөн
Бүгд хумхын тоос болон замхарсан
Ямарч сэтгэл хөдлөл байхгүй
Нэг тийм хоосон хөндий...
Юу ч бодогдохгүй
Юу ч хүсэхгүй
Цэв хүйтэн
Мөс шиг хүйтэн сэтгэл
Айж байна
Өрөвдөж байна
Түүнийг
Бас өөрөө өөрийгөө
Өнгөрсөн
Бүх юм өнгөрсөн
Бүгд хумхын тоос болон замхарсан
Ямарч сэтгэл хөдлөл байхгүй
Нэг тийм хоосон хөндий...
Нээх сонин өдөр
Wednesday, 28 March 2012
Юу ч юм
За би гэдэг хүн чинь яг яацарцнаа сайн мэдкү байна шүү.Сэтгэл нэг л хоосон оргиод байх шиг ..гэснээс энэ дууг надаа ФБийн чатаар нэг залуу өгчийна. Хэнчийн лай лай. Ямар ч танилцах хүсэл төркүйн. Хүн амьтанд дуу шуу явуулж танилцдаг үе өнгөрчөөд байна ай.Сонин юм бэ яасан. Гэхдээ энийг сонссон чинь нэг л сайхан байнашүү. Энэ нээрээ үнэхээр тасархай дуу юмаа
Wednesday, 14 March 2012
Цаг хугацаа чи намайг хүлээчээчдээ
Цагтай уралдан амьдарч аз жаргал эрж хайна
Хааяа тэр намайг хол орхиж одно
Харин би ард хоцорч, дахиад л араас нь гүйнэ
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамтай зэрэгцэж би амьдармаар байна
Цаг хугацаа чи намайг хүлээ
Чамаас түрүүлж би сэтгэмээр байна
Хөнгөн хийсвэр амьдралыг
Хүссэн би жаргахгүй ч
Хүнээ танихгүй дурлалд
Шатсан би хайрлахгүй ч
Хатуу дарсыг амсаж
Үзсэн би мансуурахгүй ч
Хүний тавиландаа гомдож
Алдсан би бүх сайн сайхнаа нтр гээд Отгоогийн дуу байнашд цаана чинь. Нээрээ цаг хугацаа ямар аймэр хурдан өнгөрчийнаа. Гүйгээл байна гүйгээл байна ажил нь ч амжихгүй.Хийгээл байна хийгээл байна өдөр шөнөгүй суугаал хийгээд байна.Хичээлээ ч барку. Нээрээ энэ харийн хэлээр хичээл хийнэ гэдэг чинь хэн хүний бараад байдаг ажил биш бололтой. Энэ байдлаараа удахгүй сунаад унах байхоо. Гэхдээ л нэгэнт хийнэ сурна чадна гээд ам гараад ирцэн хүнд чинь хийхээс өөр арга байдгүйн байлээ. Ар гэрээ бодсон ч ахуй амьдрал ирээдүйгээ бодсон ч тэр ооооооё .Заза би ерөөсөө эрт унтлаа. Өнөөдөр 3дахь өдөр гэдэг чинь яг 6хоног нойр дутуу шөрмөс байнгийн татаастай явжаагаан байна.Нээрээ бас л хэцүү байнашдээ энэ амьдрал чинь.Одоо яаая гэхэв баян айлын эрх танхи охин болж төрөөгүйгээс хойш шөрмөсөө татуулаал гүйгээл, уйлаал,дуулаал явжаахаас хаха
Thursday, 8 March 2012
Гоё клип үзэж сэтгэлээ сэргээцгээе
Tuesday, 6 March 2012
Миний мөрөөдлийн Франц
Ганцаардаж байна Ганихарч байна
Хэтэрхий их ганцаардлыг энэ өдрүүдэд ямар ихээр мэдэрч байнаа. Хэн нэгэн намайг алхахад гараас минь хөтлөж, уйтгарлахад мөрөө дэрлүүлж, гуниглахад аргадаж, унтхад биеийг минь тэврээд дулаацуулахыг хүсэж байна. Надад чи хэрэгтэй байна. Хажууд минь чи байсан ч болоосой...Чиний байхгүйд тамхитай нөхөрлөж энэ биеэ хордуулж байна. Надад чи хэрэгтэй байна. Яг одоо... Яг одоо чамайг хажуудаа байлгахыг би хүснэ
Хос хунгийн дууль
Ижилдэн дассан хос хун нуурандаа иржээ
Их л удалгүй буун дуу хосыг хагацаажээ
Өр нь цоорсон хайр ийм зовлонг яаж тэсэхэв дээ
Өнчин хун өндрөөс хальж үхэхээр шийджээ
Үүрээр бас өөр хос хун нууранд ирж гэнэ ээ
Үхэл үзээгүй болоод жаргалтай сайхан байж гэнэ ээ
Үзсэн зовлонгоо тэдэнтэй хуваалцая ч гэсэн юм уу
Өнчин хун шинэ хос дээр очоод өдөржин ярьжээ
Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаж
Шаргал наран мандахад аль эрт бүгдийг мартжээ
Ганцаар үлдсэн шинэ хун гайхаш тасраад
Гадаад их далай руугаа буцмаар санагджээ
Нисэн ниссээр өндөрт гартал сэтгэл шулуудаад
Нэгэнт өнгөрсөн амьдрал гээд унаж үхжээ
Өнгөрсөн хунг нөгөө хоёр гэнэт санаад
Таалал төгссөн газраа хэвтэхийг нь олж очоод
Хоёул уйтгарлан түүнийг нэг дурсаж гэнэ
Хоёр хагацал үзсэн нуур гээд нисэн оджээ
Зовсон хунгийн шаналалыг нэг нь их л ойлгоод
Золиос болгож сэтгэлээ өгөхөд бие нь дасжээ
Шөнийн тэнгэрт хоёул нисэн жаргаж
Шаргал наран мандахад аль эрт бүгдийг мартжээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шөнөдөө нуур долгиолон ууртай байлаа
Шинэ хосын дурлалын гэрч нь болохоор аргагүй биз дээ
Шинэ хос ....гээл үнэхээр гайхалтай шүүдээ
Муухай өдрүүд
Өчигдөр орсон бороо өнөөдөр ч үргэлжилжийна. Удаан борооны бараа хараагүй надад анхандаа сайхан л байлаа. Гэхдээ одоо бол үнэн уйтгарын далай байнаа. Ядаж байхад яаж ч алцганаж явжаагаад хоолойгоо өвтгөцийн бүү мэд. Хагассайнд алцганаж бүжиглээд халууцаж ирээл хүв хүйтэн ундаа залгилаад байснаас болсон байх. Үнэн гай юмаа.Аймар өвджийшд энэ чинь. Хагассайнаас хойш царай зүс ч гэж дэлбэрцэн. Нүүр мүүрээр дүүрэн юм шаваастай. Орчин солигдсоных байхаа дамь. Хүн төрхөндөө орох гэсэн бие хаа сульдаад нэг л болж өхгүү байнашд. Заза хоолой зүгээр болтол шулам төрхтэйгээ л хэд хоног тууж энэ сургуулийнхаа хэдэн охидуудыг сайхан цочооё байз хаха Одоо гарч аптекаас эм авьяаа гайтай юм. Яаж гарнаа гадаа аймэр хүйтэн байна ийтийтий. Аа тий өнөөдөр бас анхны хичээл орсын бээшд. Ингээд би дахиад оюутан болжаагаа минь энэ. Хичээл ном хийлгүй даруй жил хагас болцын байлээшд. Тэгсэн манай ангийн 2 төгсөөл шууд ийшээ ирцэн. Одоо бараг төгсөх гэж байхад би гэж нэг тэнэг амьтан дөнгөж оюутан болж байх ч гэждээ. За яахав гэхдээ эгч нь бол алзкушдээ. Нас байна толгой байна царай зүс байна нтр гээд хаа хамаагүй юм яриад элийрээд явчкуюу хаха. Гэснээс би одоо энэ фөрст гэсэн имэйл мэссэнжэр хаяг нтрээ больдымуу. Би уул нь бүх юмны фөрст байх дуртайлдаа. Гэхдээ сая хичээл дээр багш намайг эхний илтгэлийг тавь гэнээ. Одоо ингээд багш нар нь эхний илтгэлийг тавь нтр гээд баллаад байвал би хаашаа харж үхнээ. Заза аль эсүүл фөрстөөрөө ч байдымуу. Фөрст оюутан болоод төгсчих ч юм билүү хэн мэдлээ оооё хаха Бас Иммортал гэж нэг сайхан нэр байна. Энэ нэрнээсээ болоод үхэхгүй мөнх амьдраад байвал тасархай байхгүй юу ккккккккккк заза баяртай дараа эндээ орж ирж элийрий байз хаха
Tuesday, 28 February 2012
Ene shuleg uneheer taalagdlaa
Яадаг юм би ганц бие бүсгүй
Би одоо 23 тэй тэгээд яадаг юм
Биеийг минь тэврэх эр хүн байхгүй тэгээд яадаг юм
Ээж ааваас өөр эрхлүүлэх хүн байхгүй
Эр хүнгүй амьдарч яваа хүн тэгээд яадаг юмбэ
Хээрийн салхи шиг би эрх дураараа
Хэний ч мэдэл биш би ганц бие бүсгүй
Гэрлүүгээ яарах сэтгэл надад байхгүй
Ганган гэсэн бүх юм надад тототголтой
Нүднь хөхөрсөн хөөрхий бүсгүйн өвдөлтийг би мэдрэхгүй
Нүдэж зодох эр хүнээс хол явдаг болохоороо
Хадмуудын хавчлага шахалтыг амсахгүй
Хайр амалсан хэн нэгний урьханд ороогүй болохоороо
Хаа явна гэж хардах хүн надад байхгүй болохоор
Хацар даган нулимас урасгах зовлон бас үгүй
Олсон мөнгөө өөртөө царцуулдаг болохоор
Олон дунд бусдаас дэгжин алхадаг би
Нэн нэгэн согтуу ирж нойр алдуулахгүй болохоор
хэнээс ч илүү тайван амардаг орон дээрээ ганцаараа
зүрх зүссэн хатуу үг хэнээс ч сонсдоггүй болохоор
зүс гундуу сэтгэл тавгүй бүсгүйчүүдээс би тэс ондоо
Цүнхийг маань барьж явах эр хүн надад байхгүй учир нь
цүнх дүүрэн зовлонгоо даахгүй эрчүүдэд бариулдаг тэднээс анги хүн
Өөрийгөө мартаж өрөөлийг тойголсон бүсгүйчүүдийн хажууд
аминдаа арчтай
анхилуун үнэртэй
дээгүүр харцтай
дэгжин бүсгүй би
Хосуудын баяраар ганцаараа байдаг ч
Гутарч биш баяс ч амьдардаг
Цог заль нь бадарсан
Цогтой ганц бие бүсгүй би
Нууц юмаа гэртэй байлгахаас айхгүй
Нуугдаж байгаад хэн нэгэн үзэхгүй болохоор
Хэнтэй ярьсанаа тайлбарлаж утасны дуудлагаа устгах хэрэггүй
Хэн нэгэн утас шалгаж ядаргаа болохгүй болохоор
Хаагуур явсанаа
Юу хийснээ
Урд хойно нь оруулж ярьх шаардлаггүй
Учир нь би гуниггүй гудиггүй ганц бие бүсгүй
Ажлаас маань хэн манайг тосохгүй
Ажиглаж харсан ч миний харцанда гуниггүй
Хэн нэгэнтэй зугаалж гадуур алхахгүй
Хэний ч өмч биш би ганц бие бүсгүй
Хэн нэгэнтэй нөхрөө хардаж шанлахгүй
Хэн нэгнээс тэдний тухай дам үг сонсож зовохгүй
Хэнгийг ч хэнээс ч харамлахгүй
Хэн ч надад хамаарахгүй
Би салхи хэзээ шуурахыг хэн ч таашгүй
Би бороо хэдийд асгарахыг хэн ч мэдэшгүй
Би зураач юу зурахыг хэн ч заахгүй
Би зохиолч дараа юу бичихийг та нар мэдэхгүй
Зохиогч: Аминмөрөн
Би одоо 23 тэй тэгээд яадаг юм
Биеийг минь тэврэх эр хүн байхгүй тэгээд яадаг юм
Ээж ааваас өөр эрхлүүлэх хүн байхгүй
Эр хүнгүй амьдарч яваа хүн тэгээд яадаг юмбэ
Хээрийн салхи шиг би эрх дураараа
Хэний ч мэдэл биш би ганц бие бүсгүй
Гэрлүүгээ яарах сэтгэл надад байхгүй
Ганган гэсэн бүх юм надад тототголтой
Нүднь хөхөрсөн хөөрхий бүсгүйн өвдөлтийг би мэдрэхгүй
Нүдэж зодох эр хүнээс хол явдаг болохоороо
Хадмуудын хавчлага шахалтыг амсахгүй
Хайр амалсан хэн нэгний урьханд ороогүй болохоороо
Хаа явна гэж хардах хүн надад байхгүй болохоор
Хацар даган нулимас урасгах зовлон бас үгүй
Олсон мөнгөө өөртөө царцуулдаг болохоор
Олон дунд бусдаас дэгжин алхадаг би
Нэн нэгэн согтуу ирж нойр алдуулахгүй болохоор
хэнээс ч илүү тайван амардаг орон дээрээ ганцаараа
зүрх зүссэн хатуу үг хэнээс ч сонсдоггүй болохоор
зүс гундуу сэтгэл тавгүй бүсгүйчүүдээс би тэс ондоо
Цүнхийг маань барьж явах эр хүн надад байхгүй учир нь
цүнх дүүрэн зовлонгоо даахгүй эрчүүдэд бариулдаг тэднээс анги хүн
Өөрийгөө мартаж өрөөлийг тойголсон бүсгүйчүүдийн хажууд
аминдаа арчтай
анхилуун үнэртэй
дээгүүр харцтай
дэгжин бүсгүй би
Хосуудын баяраар ганцаараа байдаг ч
Гутарч биш баяс ч амьдардаг
Цог заль нь бадарсан
Цогтой ганц бие бүсгүй би
Нууц юмаа гэртэй байлгахаас айхгүй
Нуугдаж байгаад хэн нэгэн үзэхгүй болохоор
Хэнтэй ярьсанаа тайлбарлаж утасны дуудлагаа устгах хэрэггүй
Хэн нэгэн утас шалгаж ядаргаа болохгүй болохоор
Хаагуур явсанаа
Юу хийснээ
Урд хойно нь оруулж ярьх шаардлаггүй
Учир нь би гуниггүй гудиггүй ганц бие бүсгүй
Ажлаас маань хэн манайг тосохгүй
Ажиглаж харсан ч миний харцанда гуниггүй
Хэн нэгэнтэй зугаалж гадуур алхахгүй
Хэний ч өмч биш би ганц бие бүсгүй
Хэн нэгэнтэй нөхрөө хардаж шанлахгүй
Хэн нэгнээс тэдний тухай дам үг сонсож зовохгүй
Хэнгийг ч хэнээс ч харамлахгүй
Хэн ч надад хамаарахгүй
Би салхи хэзээ шуурахыг хэн ч таашгүй
Би бороо хэдийд асгарахыг хэн ч мэдэшгүй
Би зураач юу зурахыг хэн ч заахгүй
Би зохиолч дараа юу бичихийг та нар мэдэхгүй
Зохиогч: Аминмөрөн
Фэшн фэшн бас дахин фэшн
За өнөөдөр баахан л загварын шоу үзэж нүдээ баясгаж бас эрч хүч авлаа.Үнэхээр гайхалтай загварууд. Ийм санаанууд хүмүүсээс яаж гардаг байнаа.Үнэхээр биширмээр. Гайхалтай өнгөний зохицол, гайхалтай санаанууд. Байнга энэ шоунуудыг үзэж эрч хүч авхын тулд энэ блогтоо оруулчлаа. Би энийг байнга харж эд нарыг даган дуурайж хувцалнаа яадын тэ.Ер нь бас үнэнийг хэлхэд би сайхан сайхан хүүхнүүдийг харж баясах үнэхээр дуртайлдаа. Нэг л сэтгэл сэргээд сайхан болчдышд. Тэд нарыг хархаар гэхдээ бас хааяаа өөрөө өөртөө аягүй их гутраад байдымаа. Тэр бие хаа, царай зүсийг бурхан эд нарт харамгүй хайрласан байгаамшүү. Гэтэл би яажаагаан. Эд нар яажаагаан? Хааяаа эд нарыг харчаад өөрөө өөрийгөө толинд хархаас ичиж дургүй хүрдийшд. Ёооё басл муухай мэдрэмж шүү. Ийм болоод төрцөн бол хичнээн жаргалтай вэ. Амьдрал зүгээр л миний аясаар хөдлөх байсан байхдаа гэж бодхоор л гол харлаад байхын хаха албатайм шиг үзчээд баахан солиороод байхгүй юу хаха
Monday, 27 February 2012
Амьдрал зарим нэгэнд нь хэтэрхий хатуу ханддаг...
Өнөөдөр Сөүлийн их сургуулийн эмнэлэг дээр орчуулга хийхээр болов. Би гэдэг хүн тагнайн цоорхойтой хүүхдэд орчуулга хийнэ гэж мэдэж байсан ч надад тэр хүүхэд тийм өрөвдөлтэй санагдана гэж ер төсөөлж байсангүй. Анх уулзаад дэндүү өрөвдөж билээ. Тэр үед миний харц... Миний хүйтэн харц, хэтэрхий зөөлөн бас хайраар дүүрч ирэхийг мэдэрсэн. Тэр хүүхдэд чадах бүх зүйлээрээ тусалмаар санагдсан ч надад орчуулга хийж өгхөөс өөр хийж чадах зүйл байдаггүйн байлээ. Би гэдэг хүн үнэн өрөвдөлтэй юм. Гэхдээ тэр хүүхдийн төлөө орчуулга гэх мөнгөний төлөө хөөцөлдсөн тэр л ажлыг чин сэтгэлээсээ хийлээ.
Эргэн тойрон... Эрүү нүүрний согогтой хүүхдүүд урдуур хойгуур гүйлдэнэ. Тэд чинь юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүд шүүдээ. Солонгос үндэстнийг үзэн яддаг би энэ л үед солонгос үндэстэн болж мэндэлсэн тэр л хүүхдүүдийг хачин ихээр өрөвдлөө. Өөрөө өөрийгөө гайхлаа. Надад нинжин сэтгэл байдын байна. Бас хүн чанар...
Тэр хүүхдүүдийн ирээдүйг бодхоос айдас хүрмээр. Аз жаргал, найз нөхөд, хайр халамж бүгд хангалтгүй. Амьдрал тэдэнд хэтэрхий харгис ханджээ. Хөөрхий бяцхан амьтад...
Тэр хүүхдүүдийн ирээдүйг бодхоос айдас хүрмээр. Аз жаргал, найз нөхөд, хайр халамж бүгд хангалтгүй. Амьдрал тэдэнд хэтэрхий харгис ханджээ. Хөөрхий бяцхан амьтад...
Saturday, 25 February 2012
Айдас дагуулсан хурим
Гэрлэлтийн талаар гэнэт бодлоо... Гэрлэлт гэдэг энэ үг яагаад сэтгэлийг минь ингэж их эмзэглүүлнэ вэ? Яагаад? Өмнө нь гэрлэлтийн талаар ингэж их гүн гүнзгий бодож үзэж байгаагүйн байна. Би багаасаа л хүнтэй хуримаа хийхгүй гэж боддог хүүхэд байлаа. Цав цагаан даашинз, таних танихгүй хүмүүс, дайллага цайллага, хуримын ордны шат, адислагч,намайг цоо ширтэх олны харц... Энэ бүхэн намайг айлгадаг. Өчигдөр чатын танилтайгаа чаталлаалдаа. Нөгөөх чинь бас ажлаар энд ирчихсэн юм байна. Тэгээд явхаасаа өмнө надтай заавал уулзана гэнэ.Дараа жил надтай суугаад хүүхэдтэй болох юм байхаа. Күэ мөн амар юм ярихиймаа. Тэхээр нь би өөр хүнд аль хэдийн хайртай болцон тэхүү гэсэн чинь
-Тэр чинь чам дээр байн байн ирхиймуу
-Үгүй бид 2 2жилийн дараа уулзана
-Үнэн бүрхэг сонсогджийна. Би бол байнга ирж очно
-Тэр хамаагүй би хүнтэй сууж гэрийн авгай болмооргүй байна
-Хэн чамайг гэрийн авгай болгоно гэсийн
-Хүүхэд төрүүлүүл гэрийн авгай болдын байгааздээ мэдэрлээ
-6сар л харчих тэгээд өөр хүнээр харуулчина
-Лай лай би хүнтэй суумааргүй байна цаг ньч болоогүй мэдүү би 30тай хүнтэй сууж хүүхэд төрүүлнэ
-30нэмдэг нь 18 аймэр сонсогдку байнауу
-би ернь л хүүхэд төрүүлхээ болилоо
-Аав ээж чинь гомдонодоо
-Аав ээж гомдкүэ намайг хүссэнээрээ амьдар гэдийн
-Би лав газар дээр үлдсэн ганц ээжийгээ зовоохыг хүсдэггүй ээжийхээ хүссэнээр амьдарна
-би аав ээждээ хайртайлдаа гэхдээ би өөрийхөө хүссэнээр амьдарна
-чи эцэг эхээ алдаж үзээгүй их том ярьжийнаа
-Аав ээж 2минь энийг л хүсэх байсан
-заза ямар ч байсан би чамтай сууна
За нэг ийм яриа болсымдаг. Тэгээд бодсон чинь нээрэнгээсээ хүнтэй сууж хүүхэд төрүүлэх чинь миний амьдрал биш юм байлээ. Би ер нь карьер хөөнө гэж боддог. Тэгээд сайхан ганцаараа эрх дураараа орон дээрээ тамхиа баагуулангаа ном уншаад л.Хүссэн үедээ гарч шоудаал, таалагдсан залуу болгонтойгоо уулзаж учраал хаха Кинон дээр зөндөө гардагдаа нэг тийм эрх дураараа хүссэнээрээ амьдардаг хүүхнүүд. Тэрнээс биш өглөө босоод нөхөртөө хоол хийж өгөөл, хувцас хунарыг нь угааж индүүдээл, гэрээ цэвэрлээл, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч аваал, бас ажилдаа яваал, нөхрийхөө хүссэн үед нь сээкс нтрыг нь хийчээл...Нэг л хэвийн уйтгартай амьдрал. Ийм амьдралыг би үнэндээ хүскү байна тэхүү. Бодсон чинь бүр нүдэнд харагдчлаа байна. Бүр айчлаа бас ийийийий
-Тэр чинь чам дээр байн байн ирхиймуу
-Үгүй бид 2 2жилийн дараа уулзана
-Үнэн бүрхэг сонсогджийна. Би бол байнга ирж очно
-Тэр хамаагүй би хүнтэй сууж гэрийн авгай болмооргүй байна
-Хэн чамайг гэрийн авгай болгоно гэсийн
-Хүүхэд төрүүлүүл гэрийн авгай болдын байгааздээ мэдэрлээ
-6сар л харчих тэгээд өөр хүнээр харуулчина
-Лай лай би хүнтэй суумааргүй байна цаг ньч болоогүй мэдүү би 30тай хүнтэй сууж хүүхэд төрүүлнэ
-30нэмдэг нь 18 аймэр сонсогдку байнауу
-би ернь л хүүхэд төрүүлхээ болилоо
-Аав ээж чинь гомдонодоо
-Аав ээж гомдкүэ намайг хүссэнээрээ амьдар гэдийн
-Би лав газар дээр үлдсэн ганц ээжийгээ зовоохыг хүсдэггүй ээжийхээ хүссэнээр амьдарна
-би аав ээждээ хайртайлдаа гэхдээ би өөрийхөө хүссэнээр амьдарна
-чи эцэг эхээ алдаж үзээгүй их том ярьжийнаа
-Аав ээж 2минь энийг л хүсэх байсан
-заза ямар ч байсан би чамтай сууна
За нэг ийм яриа болсымдаг. Тэгээд бодсон чинь нээрэнгээсээ хүнтэй сууж хүүхэд төрүүлэх чинь миний амьдрал биш юм байлээ. Би ер нь карьер хөөнө гэж боддог. Тэгээд сайхан ганцаараа эрх дураараа орон дээрээ тамхиа баагуулангаа ном уншаад л.Хүссэн үедээ гарч шоудаал, таалагдсан залуу болгонтойгоо уулзаж учраал хаха Кинон дээр зөндөө гардагдаа нэг тийм эрх дураараа хүссэнээрээ амьдардаг хүүхнүүд. Тэрнээс биш өглөө босоод нөхөртөө хоол хийж өгөөл, хувцас хунарыг нь угааж индүүдээл, гэрээ цэвэрлээл, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч аваал, бас ажилдаа яваал, нөхрийхөө хүссэн үед нь сээкс нтрыг нь хийчээл...Нэг л хэвийн уйтгартай амьдрал. Ийм амьдралыг би үнэндээ хүскү байна тэхүү. Бодсон чинь бүр нүдэнд харагдчлаа байна. Бүр айчлаа бас ийийийий
Юу ч юм
За гарч сайхан тамхилчаад Намсан Таверыг харчаад нэг сайхан цээж дүүрэн амьсгалчаад ороод ирлээ гэснээс манай дотуур байрны болкооноос Сөүл нэг иймэрхүү харагддын. Шөнө бол бүр янзтай за юу. Хүн болгоны дотор нэг тийм галзуу, мэдрэл муутай хүслүүд байдагдаа. Миний мэдрэл муутай хүслүүдийн нэг бол энэ Намсаны орой дээр гарч үзэх.Тэгээд тэндээсээ шүхрээр бууж үзэх байхгүй юу. За гэхдээ энэ ч бараг хэзээ ч биелкү хүсэл байх. Тэр 63нтрээсл үсэрч үздиймуу гэхээс. Тэхдээ бас биелэгдэшгүй даалгавар хийхгүй л бол энэ бас л нэг биелэгдэшгүй хүсэл л дээ. Ер нь бодоодысан чинь тагнуулч ч болдымуу.За гэхдээ намайг тагнуулчаар ажиллуулах газар ч гэж юу байхавдээ. Би чинь уул нь багаасаа тагнуулч болохыг мөрөөддөг байлаашд. Багаасаа аймер боевик кино минонд аймэр дуртай. Хаана байлдаан,зодоонтой кино гарчийна тэнд л би байдаг байлаа гэж хаха Багаасаа бас Мортал нтр тоглож өссийн. Тэгээл дүүгийхээ буу мууг булаажаагаал тоглодог нэг тийм мэдрэл муутай эгч байж билээ хаха. За одоо ч тэгээд тагнуулч болохоосоо өнгөрсөн биздээ. Ой муутай яджийтал энэ бие хаа хөшүүн ч гэж жигтэйхэн. Нэгэнт өнгөрсөн юм чинь нөгөө байлдаантай киноныхоо сайхан хүүхнүүдийг харж шүлсээ залгиал магтан бишрээл суухаас өөр арга алга. Миний заяа нь л энэ юм байлгүйдээ хммм Амьдрал нээрээ үнэн шудрага бус юм йййййййййййй:((
Аз жаргалтай бүтэн сайны өдөр
Бүтэнсайн өдрийн мэнд. Сайхан өдөр байнадаа. Өнгөрсөн шөнө 2билүү 3гэж унтсын байнашүү. Нүдээ нээгээд цаг хараад цочирдсоншд. 11цаг...Арай аймер унтжээ гэж бодсон чинь 8,9цаг л унтаж ккккк Гэснээс өчигдөр мацаг барьж дан жимс ногоогоор хооллож үзлээ. Бас л хэцүү байдын байна энэчинь. Махчин хүнийг ч хэлхүү цаг минут бүр мах нь бодогдоод лай болсоншд.Эдвард яаж Беллагийн хажууд тэсээд байдаг байнаа. Би лав цус сорогч байсан аль хэдийн хэдэн мянган хүнийг алцан байжаахгүй юу хаха Тэгж байтал аз болж дасдаг юм байна. Нээрээ зовох нь ч зовсон шүү. Яагаад ингээд өөрийгөө зовоосын гэжүү? Яахуудээ би гэдэг хүн чинь 2жилийн өмнө энэмуу хогын хангүг хоолноос болж ходоодгүй болоод бас хамаг арьс марьсаа будаа болгож байсан хүн. Нэг ёсондоо халуун ногооны аллергитай болсон гэхүүдээ. Хүмүүст хэлхээр шоолоод байдын. Тийм аллерги байдымуу гээл. Гэхдээ байдын хүүе. Тэр чинь аймэр юм байдын. Энэмуу хангүгээс ирээд арьс өнгөнд хэвтэж байсымдаг. Амьдралдаа анх удаа эмнэлэгт хэвтэж үзэж байгаа минь тэр. Тэгээд хамгийн аймэр нь яадаг байсан гээч... Бүх биеийн арьсаар юм туураад, нөгөөх нь аймэр загтнаастай. Шөнө өөрийн мэдэлгүй бүх биеэ маажаад цусан дунд л унтдаг байсымдаг. Тэгсэн тэрмуу эмнэлэгт бүх биендээ тос түрхүүлээд цаасаар ороолгоод унтдаг байсаншд. Яджаахад хөдлөх болгонд нөгөө цаас нь шаржигнаастай. Хажууд оронд 3 эмээ унтдаг байсын. Эмээ нар нойр муутайг ч хэлхүү. Үнэн гайтай байж билээ. Гэхдээ эгч бол хашраагүй энд ирээд дахиад л хэд хоног халуун ногоотой хоолоор өөрийгөө бордчлоо. Тэгсэн байдгүйшүү. Нөгөө муу ходоод чинь дохио өгч байна. Нүүрээр дүүрэн юм туурчлаа.фооок. Тэгээд өчигдөр би мацаг барьсын байхгүй юу. Гэхдээ яахвэ. Өглөө босоод ирсэн чинь арьс марьс дажгүй болцон байна гээч. Нөгөө муу барзгар арьс чинь гөлийж толийж ирээл давгүй шүү ккккк Ер нь байнга мацаг бариад байвал зүгээр юм бишүү гэж бодогдлоо. Аа тийн мацаг барьхаар тамхи татах хүсэл ер төрдөггүйн байлээ. Гоё байгааз хаха
Хүлээлт
Би хүлээж байгаа
Чамайг өөр хүнийх болоод явна гэдгийг чинь мэдэж байгаа ч
Би чамайг хүлээх болно
Чиний хэлсэн үгс бүр чинь худал байсан ч
Би чамд итгэх болно
Чихэнд минь шивнэсэн хайртай гэдэг үг чинь
Миний зүрхэнд аль хэдийн гал болон дүрэлзсэн
Хамаагүйээ
Хүнийх болсон ч хамаагүй
Чамайг би хүлээх болно
Хүлээлтээ гэж.... сэтгэл өвтгөсөн гэгэлзүүлсэн нэг тийм үгээр хэлж боломгүй муухай зүйл байхын. Муухай ч юмуу сайхан ч юмуу чөтгөр бүү мэд.
Чамайг өөр хүнийх болоод явна гэдгийг чинь мэдэж байгаа ч
Би чамайг хүлээх болно
Чиний хэлсэн үгс бүр чинь худал байсан ч
Би чамд итгэх болно
Чихэнд минь шивнэсэн хайртай гэдэг үг чинь
Миний зүрхэнд аль хэдийн гал болон дүрэлзсэн
Хамаагүйээ
Хүнийх болсон ч хамаагүй
Чамайг би хүлээх болно
Хүлээлтээ гэж.... сэтгэл өвтгөсөн гэгэлзүүлсэн нэг тийм үгээр хэлж боломгүй муухай зүйл байхын. Муухай ч юмуу сайхан ч юмуу чөтгөр бүү мэд.
Аз жаргалтай байна
Хүний нутаг
Friday, 24 February 2012
Амралтын өдөр
I Blame Coco
Eliot Paulina Sumner гэх энэ хүүхнийг хүмүүс I Blame Coco нэрээр нь мэддэг юм байна. 1990.07.30ны өдөр төрсөн Итали хүүхэн ингээд явжаахад би яажаагаан нтр хаха за тэр ч яахав.Энэ хүүхэн чинь их авьяастай юм байна.Хоолой моолой нь ч гэж сүрхий чанга, өвөрмөц юм гээч. Тэр харцыг нь хараад байгаарай. Дуралмаар харцтайг ч хэлхүү. Сүүлийн үед энэ хүүхний дуугаар өвчилчөөд байгаан хэхэ
Энэхүү блог нь галзуу, солиотой, мэдрэл муутай хүний өдрийн тэмдэглэл болно
За ингээд нэг юм блог нээчдийн байж. Хэд хэд оролдож байж болох шив. Одооноос энэдээ гоё гоё юм бичжийнаа. Өмнө нь хэд хэдэн блог нээж байсан ч тэгсгээл хаячдаг байлаа.Одоо энийгээ нэг хүн шиг хөтлий байз. Би гэдэг хүн чинь блог сайхан уншиж коммэнт л бичнүү гэхээс бичих авьяас нтр бол нойл заацан байхөө. Юу ч гэсэн тэгээл чадах чинээгээрээ бичнэ л гэж боджаагаа. Би чинь дуу хөгжим сонсож, кино мино үзэж, фээсбүүкдэж, чатлаж матлаж, энэ тэр блог нтр хэсэх ухаангүй дуртай хүн юм байгаамшд уул нь. Тийм болхоор одооноос үзэж харсан зүйлсээ санаж байхын тулд энэхүү тэмдэглэлийг өөрөө өөртөө зориулж нээхээр боллоо.
2012.02.25
2012.02.25
Subscribe to:
Comments (Atom)


